Mongolia

Яагаад надад компьютер хэрэгтэй вэ?

Манай сайтаас зарласан “Яагаад надад компьютер хэрэгтэй вэ?” эссэ бичих уралдаанд бусдаасаа илүү байж шалгарсан 3-н оролцогчдын эссэг орууллаа. Шалгарсан оролцогчидтой холбогдсон.

Бүх оролцсон оролцогчиддоо баярлалаа. Амжилт хүсье.


Яагаад надад компьютер хэрэгтэй вэ? 

Амьдралын олон салаа мөчирт хувьсгал хөгжил асар хүчтэй явагдаж байгаатай холбогдуулан, дэлхий дахинд техник технологи илүү их байр сууриа эзэлж эхэлсэн. Энэ их хөгжил цэцэглэлтээс хамаарч, би өөрийн хүсэл сонирхол дээр тулгуурлан IT ENGINEER мэргэжлийг сонгосон. Миний мэргэжлийн гол хэрэгцээ бол компьютер. 

Компьютер нь хүмүүн төрөлхтөний оюуны хөдөлмөрийг хөнгөвчлөхөөс эхлээд маш олон сайшаалтай зүйлстэй. Тэднийг дурьдахад үгний тоо хязгаартай тул би компьютерийг ертөнцийг харах цонх гэж бодож байна. Миний амьдралд компьютерийг ашиглалгүйгээр хөгжинө гэдэг хөмөрсөн тогооны доторхи гэрэл тусах мэт бүрхэг байдал үүснэ. Ингээд бодоход унтаад сэрэхэд л ухаалаг хэрэглээ нь хэрэгцээ болон шаардагдаж байна.  

Rating: 1 out of 5.

Яагаад надад компьютер хэрэгтэй вэ?

 Шинэ мянган гарснаар  бид компьютертой  хэдийнээ амьдралаа холбон том хүн, хүүхэд гэлтгүй өргөнөөр ашигладаг болжээ… Би  гэхэд  сумандаа өссөн ч  компьютертой 3-р ангидаа танилцаж, юу болох, түүнийг ашиглах талаар мэдэгдэхүүнгүй байсан ч сурган хүмүүжүүлэх их танхимд зургаадугаар ангиасаа мэдээлэл зүйн хичээл орсноор анхны ойлголтыг авч, сонирхлоороо судалснаар глобалчилсан дэлхийтэй хөл нийлүүлж өөрөөсөө том зорилго тавьлаа.

 Гэвч надад төдийлөн зорилгоо биелүүлэх боломж олддоггүй ч ижий минь боловсролын салбарт ажилладаг болохоор зорилгыг минь хуваалцаж багахан  хэсгийг ч болов уу надад заяадаг болохоор  сурагч би бусдад дуурайлалтай байж хэдхэн жилийн дараа улсдаа нэртэй программист  БОЛНО ДОО… 

Rating: 1 out of 5.

Яагаад надад компьютер хэрэгтэй вэ?

Би 11-р ангийн сурагч, дараа жил ерөнхий боловсролын сургуулиа төгсөнө. График дизайнч болох мөрөөдөлтэй. Энэ нь түлхүү компьютер дээр ажилладаг. Яг юу хийдэг вэ гэвэл зураг дүрслэл бүтээх, фото зураг авах, эвлүүлэх, анимейшн, беннер хийх зэрэг төрөл бүрийн зүйл хийдэг. 1990-ээд оноос хойш Adobe болон Corel компаниудын программ хэрэглээнд орсноос хойш компьютер ашиглах болсон. Ажлын байран дээр гарахад компьютер болон сэтгэн бодох чадварыг хардаг. Ингээд компьютерийн наад захын мэдлэгтэй байх шаардлагатай тулгардаг. 

Мөрөөдөлдөө хүрч, ирээдүйн мэргэжлийн боловсон хүчин болохыг тулд компьютер надад зайлшгүй хэрэгтэй.

Rating: 1 out of 5.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s